ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ГАЗАР

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар

Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, эрүүл ахуйн хэмжилт хийх, үнэлгээ хийх, тайлан зөвлөмж боловсруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 хэлтэс,  15 ажилтны орон тоотойгоор үндэсний хэмжээнд  үйл ажиллагаагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу  Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг ханган 17 хүрээний дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг гүйцэтгэж байна.

  1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд тохирлын үнэлгээ, техникийн хяналт хийж, үр дүнг тайлагнах дэс дараалал:

 

 

  • Хүсэлт хүлээн авах шат
  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг эхлүүлэх шат
    1. Үнэлгээнд хамрагдах байгууллагатай холбоо тогтоож шаардлагатай материалын жагсаалтын мэдээлэл цуглуулах / жагсаалт холбоос/
    2. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний баг томилох
  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд бэлдэх шат
    1. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдах ажлын байрны талаар мэдээлэл цуглуулах, баримт бичигт дүн шинжилгээ хийх
    2. Гэрээний нөхцөл тохирох, гэрээ байгуулах
    3. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний төлөвлөгөө бэлтгэх
    4. Үнэлгээний баримт бичиг бэлтгэх
    5. Хэмжилтийн болон сорьц цуглуулах багаж хэрэгслийг бэлдэх
    6. Багийн гишүүдийн  аюулгүй байдлыг хангах
  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг явуулах шат
    1. Нээлтийн хурал зохион байгуулах
    2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийх, сорьц цуглуулах
    3. Дүн шинжилгээ хийх, өгөгдөл боловсруулах
    4. Үр дүнг стандарттай харьцуулж үнэлэх, хөдөлмөрийн нөхцөлийг ангилж дүгнэлт гаргах
  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан бэлтгэх, хүлээлгэн өгөх шат
    1. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг бэлтгэх
    2. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг  хүлээлгэн өгөх, танилцуулах
  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг дуусгах шат
    1. Үнэлгээний тайланг байгууллагын архивт шилжүүлэх
    2. Хэвийн бус нөхцөлтэй ажлын байрны судалгааг байгууллагын мэдээлийн санд шивэх
  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний мөрөөр арга хэмжээ авах шат
    1. Үнэлгээний хүрээнд хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажиллаж буй  ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах  санал, зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлын тайланг хүлээн авах
    2. Ирүүлсэн тайланд шинжилгээ хийж, дараагийн шатны арга хэмжээг төлөвлөх
    3.  Төлбөрийн мэдээлэл
  • “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тарифыг шинэчлэн батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/75 дугаар тушаал  /үнэлгээний тариф/
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний төлбөрийг Төрийн сангийн 100900037022 дансанд Хөдөлмөрийн АБЭМТөв нэрээр тушаана.
  1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх  бүхий итгэмжлэгдсэн байгууллага

Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын 2.1 дэх хэсэг, 3.10 дахь хэсэгт заасны дагуу мэдээ, тайланг нэгтгэнэ.

  • “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллагын мэдээ, тайлангийн  маягт  /татах холбоос/

 

– ХАБЭА-н хууль ,тогтоомж, дүрэм, журам, стандартыг сурталчилна

– Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний холбогдох тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнаж ажиллах

– Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байр бий болгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар арга зүйн зөвлөмж, санамж зааврыг гаргах, урт богино хугацааны хөтөлбөр төсөл боловсруулан батлуулж хэрэгжүүлэх

– Аймаг нийслэл, орон нутгийн засаг захиргаа төрийн болон төрийн бус байгууллага, гадаад дотоодын судалгаа шинжилгээний төв аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах мэдээлэл солилцох, туршлага судлах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах

– Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам болон ХАБЭА-н үндэсний хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнаж ажиллах

– ХАБЭА-н хороод, салбар зөвлөлүүдтэй ХАБЭА-н урьдчилан сэргийлэх  арга хэмжээг хамтран зохион байгуулна

– ХАБЭА-н салбар зөвлөлүүдийг чиглүүлэх, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах.

– Соён гэгээрүүлэх чиглэлээр ХАБЭА-н талаар цахим контент бүтээж олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр түгээх

– Жил бүр 9 дүүрэг, 21 аймагт ХАБЭА-н талаар хийгдэх ажлын чиглэлийг хүргүүлж, жилийн тайланг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэх

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.