“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА -МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг оролцогчид батламжаа гардан авлаа

2023-06-28 313
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг оролцогчдыг хүлээн авч уулзан батламж, дурсгалын зүйлсийг гардуулав.
🌈Энэ үеэр оролцогч хүүхдүүд өөрсдийн бүтээлээ танилцуулахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж, чөлөөт ярилцлага хийлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Европын холбооны санхүүжилттэй ОУХБ-ын “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр ЕБС-ийн сурагчдын дунд “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА -МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан билээ.
🎨Ахлах анги
1 байрт Ж.Доржжаргал /Өмнөговь аймаг 1-р сургууль 11б анги/
2 байрт У.Энхжин /Өмнөговь аймаг 1- р сургууль 11б анги/
3 байрт Б.Мөнх-Оргил /Увс аймаг Улаангом 11а анги/
🎨Дунд анги
1 байрт А.Ариунтуяа /Нийслэлийн Ирээдүй цогцолбор сургууль 6г анги/
2 байрт Б.Мишээл /Нийслэлийн 5-р сургууль 9а анги/
3 байрт Ю.Тэмүүлэн /Нийслэлийн 40- р сургууль 6в анги/
🎨Бага анги:
1 байрт Б.Сарнай /Нийслэлийн 115-р сургууль 3е анги/
2 байрт А.Амин-Эрдэнэ /Нийслэлийн 141-р сургууль 4в анги/
3 байрт Г.Есүй нар шалгарч батламжаа гардлаа.
🌈Уралдаанд ахлах ангийн ангилалд 78, дунд ангийн ангилалд 105, бага ангийн ангилалд 144, нийт 328 бүтээл ирсэн. Гар зургийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, мэдээллээ үе тэнгийн найзууддаа уран зургийн арга хэлбэрээр илэрхийлж, түгээх мөн хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл , өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулав.

Холбоотой мэдээ

“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА -МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг оролцогчид батламжаа гардан авлаа

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанх

2023-06-28

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫГ ХОЁР ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

-2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 395 тохиолдол бүртгэгдсэн- Хөдөлмөр, нийгмийн хамгаалл

2023-05-18

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч шилдэг байгууллагууд тодорлоо

Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлий

2023-05-12

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.