Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна

2023-09-19 67

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний менежментийн тогтолцооны хэрэгжилтийг хангахад гадаад чанарын хяналтыг “Хэлт Энд Сэфти Солушинс” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Гадаад чанарын хяналт нь мэргэжилтний ур чадвар, гүйцэтгэлд хяналт тавих, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, сорьц цуглуулалт, шинжилгээний үр дүнгийн баталгаат байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлөөс ажилтны эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх, хөдөлмөрийн нөхцөлийг нь тодорхойлох, эрсдэлтэй ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хийгддэг үйл ажиллагаа юм.
Иймд MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагын хүрээнд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд итгэмжлэгдсэн бусад байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.

Холбоотой мэдээ

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээн

2023-09-19

ХАБЭА-Н ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-09-04

ХНХ-ын сайд Х.Булгантуяа Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

ХНХ-ын сайд Х.Булгантуяа, төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, болон бусад албаны төлөөлөгч нар Х

2023-08-19

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.