
Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы хамтарсан анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч, эрүүл ахуйч нар хамрагдлаа.
Энэ үеэр Зүрх уушгины сэхээн амьдруулалт, зонхилон тохиолдох осол, гэмтэл, Хиймэл амьсгал хийх арга техник, Гэнэтийн ослын үеийн анхны тусламж, Анхны тусламжийн сургагч багшийн ур чадварын хөгжил, Сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх, Гэнэтийн ослын үеийн авах арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд онол практик хосолсон сургалтыг явуулсан.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын ажиллагсдад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн боловсрол олгох сургалт үйлчилгээг үзүүлдэг.