Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын чуулга уулзалтад оролцлоо

2023-03-02 76
Солонгосын үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нийгэмлэгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын чуулга уулзалтыг БНСУ-д 2023 оны 02 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмнэлэг хариуцсан дэд захирал А.Сувдаа оролцов.
Чуулганаар Ази номхон далайн орнуудын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын өнөөгийн зохицуулалт, Үйлдвэрлэлийн ослын шалтгаан, урьдчилан сэргийлэлт цаашид бий болох өөрчлөлт шинэчлэл, Ажлын байранд учирч болох эрсдэлүүд зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Энэхүү олон улсын чуулга уулзалтад Тайвань, Япон, Шинэ Зеланд, Энэтхэг, Филиппин, Мьянмар улсын төлөөллүүд оролцлоо.
Энэ өдрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмнэлэг хариуцсан дэд захирал А.Сувдаа Солонгосын хөдөлмөрийн эрүүл мэндийн Green hospital эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Ингэхдээ тус эмнэлгийн орчны эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор И Ён Кун-тай албан ёсны уулзалт хийж, сургалт судалгааны чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцов.
Green hospital эмнэлэг нь 1988 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэлийн осол, гэмтэл, хөдөлмөрийн хамгаалал, хөдөлмөрийн даатгал, урьдчилан сэргийлэлт, хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг хариуцсан Солонгос улсын томоохон эмнэлэг юм.

Холбоотой мэдээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат Олон улсын хөдөлмөрийн байгууллагы

2023-03-20

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2022” болзолт уралдаанд материалаа ирүүлнэ үү

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлм

2023-03-10

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.