ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-01-17 52
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ХАБЭА-н тухай хууль тогтоомж дүрэм журам, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн талаарх мэдээлэл зөвлөмж хүргэх, ХАБЭА-н олон улсын болон дотоодын сургалтыг зохион байгуулах, жил бүр уламжлал болгон явуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы арга хэмжээ болон бусад төлөвлөгөөт ажлуудад хамтран оролцох юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн дагуу, Иргэний нисэхийн үндэсний төвийн ХАБЭА-н талаарх бодлого, зорилтын хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, үнэлгээ хийх, харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зөвлөмж, үйлчилгээгээр хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу ХАБЭА-н чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Холбоотой мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа

Геронтологийн үндэсний төвийн хүсэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион ба

2023-03-03

“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг хура

2023-03-02

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Иргэний нисэхийн үндэсний төвийн

2023-01-17

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.