“АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ”-ИЙН НИЙТ АЖИЛТНУУД ХАБЭА-Н СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022-01-12 126

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Ж.Болортамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмад настны үндэсний төв”-д ажиллалаа. Энэ үеэр тус төвийн нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулж, зөвлөгөө мэдээллээр хангасан. Сургалт нь ХАБЭА-н тухай хууль эрх зүй, Ажлын байранд аюулгүй байдлыг хангах нь, Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ түүний ач холбогдол, Мэргэжлээс шалтгаалсан өвчин түүнээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.

 

Холбоотой мэдээ

Аюулгүй байдлаа бүрэн хангаж Ажлаа эхлэх нь таны эхний алхам

[video width="1920" height="1080" mp4="http://habemt.gov.mn/wp-content/uploads/2023/12/HAB-shtork-40

2023-12-07

Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?

[video width="1920" height="1080" mp4="http://habemt.gov.mn/wp-content/uploads/2023/12/Mergejlees-sh

2023-12-07

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.