ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАГЧ БАГШИЙН СЕРТИФИКАТ ГАРДУУЛЛАА

2022-01-13 12

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш”-ийн сертификат гардуулах үйл ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, тус яамны ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар оролцож, сертификатыг гардуулан өгөв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ХАБЭА-н сургагч багшийг бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын дагуу шалгалтыг явуулсан. Сургалтад аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, төрийн байгууллагын ажилтнуудын 30 гаруй төлөөлөл хамрагдсан.

ХАБЭА-н сургагч багшийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь ХАБЭА-н асуудлаар хичээл заах багш, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сургалт явуулахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэх юм.

 

Холбоотой мэдээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамираар ахлу

2023-03-21

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат Олон улсын хөдөлмөрийн байгууллагы

2023-03-20

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.