
ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зохицуулагч Окүмацү Хидэки, ахлах зөвлөх Накашима Хироши болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд төслийн хүрээнд хийгдсэн ажлын гүйцэтгэлийн үр дүн, тайлангийн талаар мэдээлэл солилцсон. Энэхүү төслийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд анхны тусламжийн зүрхний цахилгаан аппарат, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувцас, хамгаалах хэрэгсэл болон барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
Төслийг барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд гаргах бодлогын баримт бичиг, сургалтын чанар, ажлын талбайд удирдах хянах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.