”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022” АЛБАН ЁСООР ЭХЭЛЖ БАЙНА

2022-04-01 144

Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, , мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх,  ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Сарын аяны хүрээнд:

-“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг зөвлөлийг шалгаруулах

-ХАБЭА-н өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг

-ЕБС-ын сурагчдын дунд “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” сэдэвт гар зургийн уралдаан

-Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулсан ХАБЭА-н мэдлэг дээшлүүлэх цахим сургалт

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, салбар хороо зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалт зэрэг онцлог ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сарын аяны нээлтийн арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний 10.00-14.00 цагт МҮЭСТОрдонд болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулж буй.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хэмжээд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг.

Холбоотой мэдээ

Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдлаа

Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы хамтарсан анхны тусламжийн сургагч ба

2023-09-26

ОЛОН УЛСЫН ЭМНЭЛ ЗҮЙН ХОР СУДЛАЛЫН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Олон улсын эмнэл зүйн хор судлалын зөвлөх, доктор

2023-09-14

ХАБЭА-Н ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-09-04

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.