ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022-04-27 8

ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, ЦЕГ-ын Мэдээлэл, Дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга Цагдаагийн хурандаа П.Энхбаяр нар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, алба хаагч, ажилчдыг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэг  чиглэлд хамтран ажиллах юм.

Тус төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Холбоотой мэдээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамираар ахлу

2023-03-21

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат Олон улсын хөдөлмөрийн байгууллагы

2023-03-20

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.