МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2022-06-03 11

 

Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь ажил олгогч, төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх чухал ажлуудын нэг юм. Өөрөөр хэлбэл аль ч байгууллагын үнэт капитал нь хүн өөрөө байдаг. Тийм учраас “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа “Хөдөлмөрийн аюулгүй, эрүүл мэндийн төв”-ийн захирал М.Даваабат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Хамтын ажиллагааны хүрээнд компанийн ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах, дүгнэлт гарган зөвлөмж өгөх, үйлдвэрийн газрын болон түүний харъяа байгууллагуудад шинээр ажилд орж буй ажилтанд мэргэжлийн тохироо хийх буюу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэг ажлыг зохион байгуулна.

Холбоотой мэдээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамираар ахлу

2023-03-21

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат Олон улсын хөдөлмөрийн байгууллагы

2023-03-20

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.