ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2022-05-17 176

“ХАБЭА-Н СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ хамтран зохион байгуулах тухай

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх журам”,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөө”, НДЕГ-тай байгуулсан НД/62/22, Т/22/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “ХАБЭА-Н СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ”-ыг ХАБЭА-н сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

Сонирхсон байгууллага материалаа 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө  мэргэжилтэн Б. Цэрэндаваад авчирч өгнө үү.

Холбогдох материалыг цахимаар авахгүй бөгөөд 99037747, 77134949 утсаар  нэмэлт мэдээллийг авч болно.

“ХАБЭА-Н СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ”-ыг зохион байгуулах байгууллага болон багшид тавигдах шаардлага:

 

БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Сургалтын байгууллагын гэрчилгээ
  2. Сургалт зохион байгуулах байгууллага нь 5-аас доошгүй жил сургалтын үйл ажиллагаа эрхлэсэн байна.
  3. Сургалтын байгууллагын санал болгох Сургагч багшийн сургалтын хөтөлбөр /А/370-д заасан сургалтын хөтөлбөрийг жишиг гэж үзнэ./
  4. Чанар стандарт хангасан анги танхим, техник хэрэгсэлтэй байна. /Зураг, жагсаалт/
  5. Сургалтыг танхим, цахим, ажлын байранд, ажлын талбайд  зохион байгуулах боломжтой байх /зураг, гэрээ, бусад нотлох баримт/
  6. Сургалтад 120-оос доошгүй хүнийг 4 ээлжээр хамруулна. Нэг удаагийн сургалтад хамрагдах иргэний тоо 30-аас доошгүй байна.
  7. Нэг удаагийн сургалтыг 3-аас доошгүй  багш нар зохион байгуулах боломжтой байна.
  8. Нэг удаагийн сургалтын зардал 7.355.000 /долоон сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг бөгөөд санхүүжилт НДЕГ-тай хийсэн гэрээний дагуу 40:60 харьцаатай орох тул зардлыг даах санхүүгийн чадавхитай байх. /60 хувь орох хугацаа 2022 оны 12 сар/
  9. Нийгмийн даатгал, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг аливаа байгууллагад өргүй, тухайн байгууллагын санхүүгийн данс нь битүүмжлэгдээгүй байх

 

БАГШИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Багш нь багшлах эрхтэй байх. /МУИС, МУБИС, ШУТИС, Боловсролын хүрээлэнгийн “Сургах зүйн боловсрол” дээд курс төгссөн бол давуу тал болно/
  2. Багш  нь их, дээд сургууль, коллеж, МСҮТ–д багшилж байгаа, багшилж байсан ажлын туршлагатай. (ХАБЭА-н чиглэлээр хичээл зааж байсан бол давуу тал болно.)
    • Багшийн ХАБЭА–н чиглэлээр боловсруулж хэвлүүлсэн ном, сурах бичиг, гарын авлага, видео аудио контент бэлтгэсэн байдал
    • Багшийн ХАБЭА-н Сургагч багшийн сургалтын хөтөлбөрийн дагуух сургалтын конспект
    • Багшийн ХАБЭА-н Сургагч багшийн сургалтын хөтөлбөрийн дагуух ном, сурах бичиг, гарын авлага ашиглах материалын жагсаалт
  3. Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагатай, үйлдвэрлэл практикт шилжүүлсэн ажил болон судалгааны ажлын жагсаалтыг хавсаргах
  4. Багш  сурган, заах арга зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлснийг нотлох баримт
  5. Сургагч багш нар нь сурганы чиглэлээр улсын чанартай тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хуралд оролцсон, түүгээр амжилт үзүүлсэн бол давуу тал болно.

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ.

СУРГАЛТ СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Улаанбаатар хот, Хан -Уул дүүрэг,

Хөдөлмөрийн ордон, 4 давхар,  411 тоот

 

Холбоотой мэдээ

Аюулгүй байдлаа бүрэн хангаж Ажлаа эхлэх нь таны эхний алхам

[video width="1920" height="1080" mp4="http://habemt.gov.mn/wp-content/uploads/2023/12/HAB-shtork-40

2023-12-07

Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?

[video width="1920" height="1080" mp4="http://habemt.gov.mn/wp-content/uploads/2023/12/Mergejlees-sh

2023-12-07

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.