
1. Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь “Эмнэлгийн лабораторийн урвалж, оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендер зарлаж байгаа тул эм урвалж, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх хүсэлтэй ААНБ-уудыг урьж байна.
2. ААНБ-ууд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Үйлдвэрлэгч байгууллагатай гадаад худалдааны гэрээ хийсэн, өөрийн орны эрх бүхий байгууллагаас тухайн барааг импортлох эрхийг авсан, лабораторийн урвалж оношлуур, рентгений хальс хор, эм, эмнэлгийн хэрэгслийг 5-аас доошгүй жил нийлүүлж байгаа тусгай зөвшөөрөлтэй байх.
3. Сонирхсон ААНБ 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар материалаа ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо,
Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн ордон, 4 дүгээр давхар,
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төв,
Утас: 7012-4949