Барилгын салбарын ажил олгогч эздэд зориулсан сургалт боллоо

2022-06-29 13
ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтран барилгын салбарын ажил олгогч эздэд зориулсан “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах нь” сэдэвт танхим болон цахим хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтад барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 50 гаруй хүмүүс хамрагдав.
Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг, ач холбогдол, Барилгын салбарын үйлдвэрлэлийн осол шалтгаан, Өндрийн аюулгүй ажиллагаа, Эрсдэлийн дүн шинжилгээ хийх-Япон маягийн-аргачлал КҮТ, Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл зэрэг сэдвээр хичээл орлоо. Мөн барилгын салбарт сүүлийн үед гарч буй үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлаар багш нараас асуулт асууж, мэдээлэл солилцов.

Холбоотой мэдээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамираар ахлу

2023-03-21

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат Олон улсын хөдөлмөрийн байгууллагы

2023-03-20

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.