“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2022” БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2023-03-14 164
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг албан ёсоор зарлаж байна.
👆УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
👆ШАЛГАРУУЛАЛТ:
Уралдааны шалгаруулалт ХНХСайдын 2019 оны А/64 тоот тушаалын дагуу 2 үе шаттай явагдана. Тодруулбал, 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн 2 ангилалд доорх салбаруудад шалгаруулна.
1.Уул уурхай, олборлолт
2.Барилга
3.Боловсруулах үйлдвэрлэл
4.Эрчим хүч
5.Зам тээвэр
6.Төрийн болон үйлчилгээ /эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар/
👆МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАЛТ:
Уралдааны материалыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны дотор хүлээн авна.
Журмын 1-5-д хамаарах байгууллагын материалыг холбогдох яамны ХАБЭА-н салбар хороонд
Журмын 6-д хамаарах байгууллагын материалыг харьяалах аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлд ирүүлнэ.
Энэ жилийн уралдааны шалгаруулалтын материалыг хүлээн авч эхлээд байна.
👆ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
Аймаг дүүргийн ХАБЭА-н зөвлөл нь эхний шалгаруулалтыг 100 оноогоор дүгнэж эхний 3 хүртэл байгууллагын материалыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны дотор ХАБЭМТөвд ирүүлнэ.
Яамдын ХАБЭА-н салбар хороо нь эхний шалгаруулалтыг 100 оноогоор дүгнэж, эхний 5 хүртэл байгууллагын материалыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны дотор ХАБЭМТөвд ирүүлнэ.
👆ХОЁР ДАХЬ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
ХАБЭМТөв 1-р шатнаас шалгарсан материалуудыг хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 25-ны дотор салбар тус бүрээр 2 байгууллага шалгаруулж нийт 14 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулна.
Та бүхнийг уралдаанд оролцох материалаа ирүүлэхийг урьж байна.
Холбоо барих: 88023900, 99929882
Уралдаанд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагууд оролцох боломжтой.

Холбоотой мэдээ

Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдлаа

Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы хамтарсан анхны тусламжийн сургагч ба

2023-09-26

ОЛОН УЛСЫН ЭМНЭЛ ЗҮЙН ХОР СУДЛАЛЫН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Олон улсын эмнэл зүйн хор судлалын зөвлөх, доктор

2023-09-14

ХАБЭА-Н ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-09-04

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.