“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2022” болзолт уралдааны 2 дахь шатны шалгаруулалт эхлэв

2023-03-29 116
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр зарлан зохион байгуулдаг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааны 2 дахь шатны шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн ха мгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга хотбайгуулалтын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын төлөөлөл оролцож ХАБЭА-н салбар хороо, ХАБЭА-н зөвлөлөөс ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын материалтай танилцаж, үнэлэх ажлыг эхлүүллээ.
Уралдаанд 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага материал ирүүлж идэвхтэй оролцож байна.
“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаан нь Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Холбоотой мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИД САНАЛ АВЧ БАЙНА

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр                                                                 

2023-05-25

“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА -МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Европын холбооны санхүүжилттэй ОУХБ-ын

2023-05-04

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” нээлтээ хийлээ

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон зарлаж, ХАБ

2023-04-05

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.