
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” арга хэмжээ “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриатай улс орон даяар үргэлжилж байна. Сарын аяны хүрээнд Европын холбооны санхүүжилттэй ОУХБ-ын “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж байна.
Уралдааны гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, мэдээллээ үе тэнгийн найзууддаа уран зургийн арга хэлбэрээр илэрхийлэх, мөн хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинг бууруулах зорилгоор сурталчилгааны материал болгон түгээн дэлгэрүүлэхэд ашиглаж болно.