ХАБЭА-н “ШИЛДЭГ ЗӨВЛӨЛ” шалгаруулна

2023-04-19 15

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫГ 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ уриан дор үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Сарын аяны хүрээнд
☝️Их дээд сургууль, МБСБ, ХАБЭА-н холбоод, сургалтын төвүүдийн багш, оюутан ажилтнуудын дунд ХАБЭА-н эрдэм шинжилгээний бага хурал
☝️ХАБЭА-н “ШИЛДЭГ ЗӨВЛӨЛ” шалгаруулах
☝️Аймаг, нийслэл, дүүргийн ХХҮГ, хэлтсийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт
☝️Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллуудын эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт
☝️Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулах
☝️Баруун бүсийн аймгуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт
☝️Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотой аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр урьдчилан сэргийлэх зөвлөн туслах арга хэмжээ
☝️“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдаан зэргийг зохион байгуулна.

Холбоотой мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИД САНАЛ АВЧ БАЙНА

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр                                                                 

2023-05-25

🔊ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-II БОЛНО

"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриатай “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУ

2023-05-13

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч шилдэг байгууллагууд тодорлоо

Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлий

2023-05-12

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.