ХАБЭА-н сарын аяны хүрээнд ХӨВСГӨЛ аймагт ажиллалаа

2023-04-28 25
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриан дор улс орон даяар үргэлжилж байгаа билээ. Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хэлтсийн дарга П.Энхтайванаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллалаа.
Энэ үеэр “Ажлын байранд болон гамшгийн үед албан хаагчдын аюулгүй байдал, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах нь” сэдэвт ХАБЭА-н чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан. Сургалтад Аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга, гишүүд, аймгийн Гамшгаас хамгаалах албадын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнууд , бусад аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнууд зэрэг 62 нэгжийн 100 гаруй хүн хамрагдав.
Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ажлын байранд аюулгүй ажиллагааг сахин хангах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах талаар мэдлэг дадал олгож, сумдын ХАБЭА-н зөвлөлийн дарга гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Түүнчлэн “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2022” болзолт уралдаанд оролцож материалаа ирүүлсэн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цанлигренчин ХАБЭА-н чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгсөн. Тус станц нь “Хэрэглэгч та бүхний тав тухтай, аюул эрсдэлгүй амьдралын төлөө” уриалгыг дэвшүүлэн үйлдвэрлэлийн осолгүй ажиллаж байна. Цаашид станцыг өргөтгөх төсөл хүргүүлснээр, үйлчлэх хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байгаагаа онцолсон.
Мөн тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг ХАБЭА-н “Дэм ир гүн” сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв нь аймгийн хэмжээнд ХАБЭА-н сургалт зохион байгуулж мэргэжилтэн бэлтгэх, ХАБЭА-н зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИД САНАЛ АВЧ БАЙНА

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр                                                                 

2023-05-25

🔊ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-II БОЛНО

"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриатай “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУ

2023-05-13

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч шилдэг байгууллагууд тодорлоо

Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлий

2023-05-12

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.