
Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2022” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, шагналыг гардууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд М.Булгантуяа, Дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Г.Эрдэнэтөгс, НДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг болон бусад албаны төлөөлөл гардуулав.
Уул, уурхай олборлолтын салбарын ангилалд


Эрчим хүчний салбарын ангилалд


Зам тээврийн салбарын ангилалд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ангилалд

Төрийн болон үйлчилгээний салбарын ангилалд




Шалгаруулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/64 тоот тушаалын дагуу 2 үе шаттай уралдааны явуулж, 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн 2 ангилалд шилдэг байгууллагуудыг тодруулсан билээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 12 дахь жилдээ “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг амжилттай зохион байгуулж байна.