“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА -МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа

2023-05-04 182
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Европын холбооны санхүүжилттэй ОУХБ-ын “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА -МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.
Ахлах анги
🥇1 байрт Ж.Доржжаргал /Өмнөговь аймаг 1-р сургууль 11б анги/
🥈2 байрт У.Энхжин /Өмнөговь аймаг 1- р сургууль 11б анги/
🥉3 байрт Б.Мөнх-Оргил /Увс аймаг Улаангом 11а анги/
Дунд анги
🥇1 байрт А.Ариунтуяа /Нийслэлийн Ирээдүй цогцолбор сургууль 6г анги/
🥈2 байрт Б.Мишээл /Нийслэлийн 5-р сургууль 9а анги/
🥉3 байрт Ю.Тэмүүлэн /Нийслэлийн 40- р сургууль 6в анги/
Бага анги:
🥇1 байрт Б.Сарнай /Нийслэлийн 115-р сургууль 3е анги/
🥈2 байрт А.Амин-Эрдэнэ /Нийслэлийн 141-р сургууль 4в анги/
🥉3 байрт Г.Есүй
Уралдаанд ахлах ангийн ангилалд 78, дунд ангийн ангилалд 105, бага ангийн ангилалд 144, нийт 328 бүтээл ирсэн.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, мэдээллээ үе тэнгийн найзууддаа уран зургийн арга хэлбэрээр илэрхийлж, түгээх мөн хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл , өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан билээ.

Холбоотой мэдээ

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээн

2023-09-19

ХАБЭА-Н ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-09-04

ХНХ-ын сайд Х.Булгантуяа Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

ХНХ-ын сайд Х.Булгантуяа, төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, болон бусад албаны төлөөлөгч нар Х

2023-08-19

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.