🔊ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-II БОЛНО

2023-05-13 423
🔜“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриатай “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордны Их танхимд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Үндэсний чуулганаар
👆Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам,
👆Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцаанд ажилтны үүрэг, хариуцлага
👆Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад ажил олгогч эздийн оролцоо, үүрэг хариуцлага
👆Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ХАБЭА-н асуудал
👆Барилга, хот байгуулалтын салбарын ХАБЭА-н асуудал
👆ХАБЭА-н санхүүжилтийн асуудал
👆ХАБЭА-н Олон Улсын туршлага, хэрэгжүүлэх арга хэмжээ
👆Мэдлэгт суурилсан чадамжийг төлөвшүүлэх ХАБЭА-н сургалтын бодлого
👆Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хяналт ба үйлдвэрлэлийн ослын талаар
👆Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судалгааны ач холбогдол, анхаарах асуудлууд
👆Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил мэргэжлийн стандартыг боловсруулсан арга зүй, ач холбогдол
👆Зам, тээврийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа
👆Боловсролын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
👆Орон нутаг дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх юм.
Үндэсний чуулганд ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.
👇Үндэсний чуулганд оролцох хүсэлтэй хүмүүс доорх линкээр бүртгүүлээрэй.

Холбоотой мэдээ

Аюулгүй байдлаа бүрэн хангаж Ажлаа эхлэх нь таны эхний алхам

[video width="1920" height="1080" mp4="http://habemt.gov.mn/wp-content/uploads/2023/12/HAB-shtork-40

2023-12-07

Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?

[video width="1920" height="1080" mp4="http://habemt.gov.mn/wp-content/uploads/2023/12/Mergejlees-sh

2023-12-07

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.