ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИД САНАЛ АВЧ БАЙНА

2023-05-25 426

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                                                                Төрийн ордон

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-II”-д төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, ажилтан, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлөн оролцсон төлөөлөгчид  БИД:

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг, оролцоо, орон нутаг болон зам тээвэр, уул уурхай, барилгын салбар дахь ХАБЭА-н бодлого үйл ажиллагаа, мэргэжлээс шалтгаалсан өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, ХАБЭА-н хяналт, удирдлагын тогтолцоо, олон улсын сайн туршлага, сургамжийн талаар хэлэлцэж,

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, бүтэц, тогтолцоо бүрэлдэн бий болсон зэрэг томоохон ахиц дэвшилд хүрснийг онцлон тэмдэглэж,

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбарын яам, орон нутаг, ХАБЭМТөв, МҮЭХ, МАОЭНХ, аж ахуйн нэгж байгууллага хамтран харилцан уялдаа холбоотой  ажиллахын чухлыг хүлээн зөвшөөрч,

Ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүр хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлээс хамгаалах, аюулгүй ажиллах зөв дадал хандлагыг төлөвшүүлэхийг чухалчилж,

Монгол Улсын Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд, нийт ажилтан, ажил олгогч, ард иргэддээ хандан дараах ЗӨВЛӨМЖИЙГ гаргав.

 Нэг. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар

  1. ХАБЭА-н тухай хуулийг шинэчлэн батлуулах ажлын хэсэгт ХНХЯам, ХАБЭА-н Үндэсний хороо, ХАБЭМТөв, МҮЭХ, МАОЭНХ, аж ахуйн нэгж байгууллагууд харилцан уялдаа холбоотой ажиллах
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах
  3. Нийгмийн даатгалын сангаас олгох “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн шинэчлэн батлуулах
  4. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81, Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох эсэх асуудлыг судлан шийдвэрлэх;
  5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон холбогдох бусад хууль тогтоомж /тендерийн тухай хууль/, стандарт шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар санал боловсруулж, шийдвэрлэх.
  6. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх журмыг шинэчлэн сайжруулах
  7. ХАБЭА-н тухай хуулийн 26.2 дахь хэсэг “Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна.”заалтын хэрэгжилтийг хангах, тус хөрөнгийг Сангийн яам 2024 оноос эхлэн төсвийн байгууллагуудын төсөвт тусгуулах замаар шийдвэрлүүлэх ажлыг ХНХЯам хариуцан ажиллах
  8. ХАБЭА-н сургалт зохион байгуулах А370 журмыг шинэчлэн сайжруулах замаар сургалтын байгууллагуудыг сургалтын хөтөлбөрөөрөө өрсөлдөх, төрөлжих боломжийг олгох

Хоёр. Мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх талаар

 

  1. Аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын эмнэлгүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчний анхан шатны үзлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хангах, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд зориулсан нөхөн сэргээх кабинет ажиллуулах
  2. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эмчлэх, ажилтнуудын хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах чиг үүрэг бүхий мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилга шинээр баригдаж байгаатай холбогдуулан орчин үеийн тоног төхөөрөмж, багаж техник хэрэгслээр хангах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах
  3. Мэргэжлээс шалтгаалсан өвчтөнийг эмчлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах чиг үүрэг бүхий сувиллын барилгыг шинээр барих санхүүжилтийг шийдвэрлэх
  4. Аж ахуйн нэгж байгууллага бүр осол дөхсөн тохиолдол бүрийг судлан бүртгэж, мэдээллийн цахим сан бий болгох, хариуцлагажуулах хүрээнд хяналтын байгууллагад мэдээлэх
  5. Аж ахуйн нэгж байгууллагууд ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх
  6. Хяналтын байгууллага салбарын яамддаа шилжиж ирсэнтэй холбогдуулан шилжилтийн үеийн төлөвлөгөөг боловсруулж ажиллах, салбарын /хөдөлмөрийн/ хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчдын тоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, орон нутаг дахь хөдөлмөрийн хяналтыг сайжруулах

 

Гурав. Бусад асуудлын талаар

  1. ХАБЭА-н салбар хороо, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  2. Түншлэгч талууд уялдаа холбоог сайжруулах
  3. Ажлын байрны нөхцөлийн түүвэр судалгаа, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн улмаас учрах нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааны ажлыг хийх /ажлын хэсэг/
  4. Эрсдэл өндөртэй салбарууд болох Уул уурхай, зам тээвэр, барилга, эрчим хүчний салбаруудаас гадна Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг ажиллах хүч ихээр шаарддаг салбаруудад тохирсон ХАБЭА-н бодлого боловсруулж хэрэгжүүлэх
  5. Улсын хэмжээнд аюул, осол, эрсдэлийг илрүүлэх бүх нийтийн компанит ажлыг өрнүүлэх
  6. Ажилтныг олон улсын стандартад нийцсэн ажлын хувцас, тусгай хамгаалах хэрэгслээр хангах үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах зэрэг болно.
  7. Зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг хангуулах, ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулж үндэсний хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулганы төлөөлөгчид

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

ДООРХ ЛИНК ДЭЭР ДАРНА УУ

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe-nDx4mY4pAIpDGvwHnoLgVrpmBG5CwokPfojAXDFJLQNJ2Q/viewform?usp=sf_link

Холбоотой мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИД САНАЛ АВЧ БАЙНА

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр                                                                 

2023-05-25

“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА -МИНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Европын холбооны санхүүжилттэй ОУХБ-ын

2023-05-04

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” нээлтээ хийлээ

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон зарлаж, ХАБ

2023-04-05

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.